Манай хамт олон барилгын материалын салбарын үйлдвэрлэлд нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт техник технологи, олон улсын чанарын шаардлага стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгох, барилгын төслүүд дээр амжилттай хэрэгжүүлж, барилгын салбарын өнөөгийн хөгжлийг цаашид шинэ түвшинд хүргэхээр 20 дах жилдээ хичээн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

СОДНОМПИЛ ХХК

ТАНИЛЦУУЛГА

“Содномпил” ХХК нь 2001 оноос эхлэн барилгын сантехник, салхивч, цахилгаан хангамжын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2007 оноос эхлэн БНСУ-н “Sangjin Electric Wire” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус үйлдвэрийн бүтээгдэхүүн болох цахилгаан дамжуулах бүх төрлийн зэс голтой утаснуудыг импортоор оруулж ирэн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Мөн 2010 оноос БНСУ-н SUNG SHIN брэндийн шалны цахилгаан халаалт, цахилгаан хангамж, цэвэр, бохир усны халаалт зэрэг үйлчилгээг албан ёсоор борлуулах, Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дах хэрэглэгчиддээ халаалтын нэгдсэн системийг суурилуулан ажиллаж байна.

“Sangjin Electric Wire” цахилгааны утасны үйлдвэр нь 1968 онд байгуулагдсан ба  одоог хүртэл цахилгааны утас үйлдвэрлэхэд анхаарал хандуулан, өөрийн улсын стандарт (KS) олон улсын стандарт (VDE болон PSE) болон барааны чанарын баталгааны стандарт (ISO9001) шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг БНГУ-ын дэвшилтэт техник, технологиор БНСУ-д үйлдвэрлэж байгаа ба БНГУ болон Япон улсын Барилгын Материал Туршилт Шинжилгээний Лаборатороос тус тус хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай юм.